ElmonStore дэлгүүрийн дотоод тооцооны програм

Нүүр / Програм хангамж

ElmonStore

Энэ нь бүх төрлийн дэлгүүр, супермаркет, бөөний болон жижиглэн худалдааны байгууллагууд, хувь хүмүүст зориулсан барааны бүртгэл, тоо хэмжээ, борлуулалтын тооцоо, холбогдох тайлан мэдээг хялбар боловсруулж,үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай боловсон үйлчилгээ ү



ElmonStore дэлгүүрийн дотоод тооцооны програм

Програмын давуу талууд:

• Заавал мэргэжлийн нягтлан бодох ажиллах шаардлаггүй

• Эхний үлдэгдэл,борлуулалт,орлого,зарлага,буцаалтын мөнгөн дүнг харж болно

• Ашиглахад маш хялбар, энгийн, ойлгомжтой

• Санхүүгийн тайлан тооцоог хийхэд хэрэгтэй мэдээллээ програмаас авч болно

• Excel, Word, PDF г.м документын програмруу бүх тайлан тооцоогоо хөрвүүлж, хэвлэж болно

Програмын боломжууд:

• Бүхий л төрлийн худалдааны байгууллагуудад ашиглахад тохиромжтой. Тайлан тооцоонуудыг өөрийн хүссэн огноогоор шүүн харж болно.

• Бараа бүтээгдэхүүнд хямдрал болон бөөний үнэ оруулах боломжтой.

• Барааны үлдэгдлийн мэдээллийг тоо ширхэгээр болон мөнгөн дүнгээр харах боломжтой.

• Харилцагч байгууллагын тооцоог хөтлөн явуулах.

• Digi SM120, SM320 болон LS2615E баркод хэвлэгч электрон жинтэй ашиглах боломжтой.

• Хэдэн ч хэрэглэгч үүсгэж болох бөгөөд тус бүр өөрсдийн нэр, нууц дугаартай байна.

• Барааны үнэ хэвлэнэ.

• Тооллого тооцоо хийхэд хялбар.

• Зээлээр борлуулалт хийж зээлийн тооцоог мөнгөн дүнгээр хөтлөх боломжтой.

• Cipherlab 8000 series тооллогын баркод уншигчтай холбогдох боломжтой.

• Хөнгөлөлтийн карт ашиглах боломжтой.

• Бэлэн болон бэлэн бусаар гүйлгээ хийнэ./Карт болон QPAY, Socialpay, Monpay/

• Кассан дээр худалдан авагчийн хүлээлгийн горимтой.

• Агуулах болон салбарын тооцоо бүртгэл хөтлөх боломжтой.

Дэлгүүрийн дотоод тооцооны систем нь кассын болон хяналтын гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.Кассын програм нь энгийн болон мэдрэгчтэй дэлгэцтэй ПОС машин дээр ажиллах бөгөөд борлуулалтын гүйлгээгээ барааны кодыг уншуулж хийх болон гар кодоор хийх,төлбөрийн хэмжээг бодож үйлчлүүлэгчтэй тооцоо хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилж,үйлчлүүлэгчид түргэн шуурхай үйлчлэх боломж олгоно. Дотоод сүлжээнд ажиллах боломжтой ба сүлжээгүй орчинд дангаараа ажиллах боломжтой.Хяналтын хэсэг нь уг системийн удирдах хэрэгсэл бөгөөд бараа бүтээгдэхүүн, хөнгөлөлт бону



Үзүүлэлтүүд

Төстэй бүтээгдэхүүнүүд