smallPos Android App

Доорхи үйл ажиллагаа явуулж буй газрууд уг системийг ашиглахад илүү тохиромжтой. Андройд үйлдлийн системтэй /Android version 4.0.0-с дээш байх/ гар утас болон таблет дээр ажиллах боломжтой, ашиглахад хялбар, зөөврийн bluetooth хэвлэгчтэй холбогдож ажиллана.
Програм дээр бараа бүтээгдэхүүний нэр төрөл, худалдах үнийг бүртгэнэ борлуулалтаа хийнэ. Үйлчлүүлэгчид тасалбар хэвлэж өгөх үед интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
Орой болгон борлуулалтын тайлангаа шалган, уг тайлангаа тасалбар хэвлэгчээрээ хэвлэж авах, гар утсан дээрээ хадгалан компьютерт болон өөр гар утсанд дамжуулан авах боломжтой.
Кассчин болон Админы нууц үг хийж болох бөгөөд Админ эрхтэй хүн буцаалт хийж болно.
• Жижиглэн худалдааны газрууд, зах, лангуу, павилон, ТҮЦ
• Худалдааны төвүүд
• Үсчин, гоо сайханы салон
• Кафе, Паб, цайны газар, кофе шоп, бакери
• Хүргэлт болон түгээлт
• Хувиараа бизнес эрхлэгч болон жижиг аж ахуйн нэгжүүд