Рестораны Програм
Рестораны програм хангамж нь ресторан, баар, кафе, зоогийн газарт ашиглах боломжтой ба тухайн үйлчилгээний газрын өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулж үйлчлүүлэгчийн захиалгаас эхлээд хоолны орц норм, бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, заал болон ширээний зохион байгуулалт, зураг бүхий меню, хоол болон бараа бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэж, зөөгч, хоол, ширээ, үйлчлүүлэгчтэй холбоотой төрөл бүрийн тайлан мэдээллийг боловсруулан гаргана.

Програмын боломжууд:

• Рестораны заал, ширээ, ажилтан, бүтээгдэхүүн тус бүрийн зургыг оруулах
• Touch screen-ээр биллээ хялбар хөтөлнө
• Заал тус бүрийнхээ ширээний байрлалыг план зургаар илэрхийлэх
• Ширээний нэр дугаарыг өгөх
• Үйлчлүүлэгчтэй буюу захиалгатай ширээ бусад ширээнээс ялгагдан харагдана
• Ширээ хооронд тооцоо шилжүүлнэ
• Үйлчлүүлэгч тус бүрээр тооцоог салгана
• Зөөгчийн захиалсан бүтээгдэхүүнүүд гал тогоо, текны хэвлэгчрүү шууд хэвлэгдэнэ
• Төлбөрийг бэлнээр, бэлэн бусаар төлж болно
• Захиалсан бүтээгдэхүүний буцаалтыг хийх, гологдол гаргах
• Хоолны захиалга төрөлжсөн, тогооч тус бүрээр ялгагдан хэвлэгдэх
• Түүхий эд материалын зарцуулалтын бодит тооцоог гаргана
• Хоолны орц, материалын тооцоолол
• Бараа материалын үлдэгдэл тооцоолол
• Байнгын үйлчлүүлэгчиддээ зориулсан хямдралын карт ашиглах боломжтой
• Ажилтан бүр ямар эрхтэй ямар нууц үгээр нэвтрэхийг тохируулах
• Рестораны борлуулалтын тайланг олон хувилбараар шүүж гаргах боломжтой


Програмыг ашигласнаар гарах үр дүн

• Хурдан шуурхай үйлчилгээ бий болно
• Борлуулалтын мэдээллийг цаг тухайд нь хянана
• Тогооч зөөгч касс хоорондын захиалгын үйл явцыг хурдасгана
• Ажилтаддаа тавих хяналт зохион байгуулалт сайжирна
• Рестораны өдөр тутмын үйл ажиллагаа автоматжиж түргэн шуурхай болно.