elmonStore дэлгүүрийн дотоод тооцооны програм
Энэ нь бүх төрлийн дэлгүүр, супермаркет, бөөний болон жижиглэн худалдааны байгууллагууд, хувь хүмүүст зориулсан барааны бүртгэл, тоо хэмжээ, борлуулалтын тооцоо, холбогдох тайлан мэдээг хялбар боловсруулж,үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай боловсон үйлчилгээ үзүүлэх боломжийг танд олгох дэлгүүрийн дотоод тооцооны програм хангамж юм. Санхүүгийн иж бүрэн програм хангамж нь ашиглахад хэтэрхий нүсэр мөн заавал мэргэжлийн нягтлан бодогч ажиллах шаардлагатай, үнийн хувьд харьцангуй өндөр үнэтэй зэрэг хүндрэлүүд байдаг учираас заавал санхүүгийн иж бүрэн програм хэрэглэх шаардлагагүйгээр өөрт хэрэгтэй тайлан мэдээг хялбар гаргахад бидний санал болгож байгаа дэлгүүрийн дотоод тооцооны энэ систем нь илүү тохиромжтой юм.

Програмын давуу талууд:

• Заавал мэргэжлийн нягтлан бодох ажиллах шаардлаггүй
• Эхний үлдэгдэл,борлуулалт,орлого,зарлага,буцаалтын мөнгөн дүнг харж болно
• Ашиглахад маш хялбар, энгийн, ойлгомжтой
• Санхүүгийн тайлан тооцоог хийхэд хэрэгтэй мэдээллээ програмаас авч болно
• Excel, Word, PDF г.м документын програмруу бүх тайлан тооцоогоо хөрвүүлж, хэвлэж болно

Програмын боломжууд:

• Бүхий л төрлийн худалдааны байгууллагуудад ашиглахад тохиромжтой. Тайлан тооцоонуудыг өөрийн хүссэн огноогоор шүүн харж болно.
• Бараа бүтээгдэхүүнд хямдрал болон бөөний үнэ оруулах боломжтой.
• Барааны үлдэгдлийн мэдээллийг тоо ширхэгээр болон мөнгөн дүнгээр харах боломжтой.
• Харилцагч байгууллагын тооцоог хөтлөн явуулах.
• Digi SM120 болон LS2615E баркод хэвлэгч электрон жинтэй ашиглах боломжтой.
• Хэдэн ч хэрэглэгч үүсгэж болох бөгөөд тус бүр өөрсдийн нэр, нууц дугаартай байна.
• Барааны үнэ хэвлэнэ.
• Тооллого тооцоо хийхэд хялбар.
• Зээлээр борлуулалт хийж зээлийн тооцоог мөнгөн дүнгээр хөтлөх боломжтой.
• Ci pherlab 8000 series тооллогын баркод уншигчтай холбогдох боломжтой.
• Хөнгөлөлтийн карт ашиглах боломжтой.
• Бэлэн болон бэлэн бусаар гүйлгээ хийнэ.
• Кассан дээр худалдан авагчийн хүлээлгийн горимтой.
• Агуулахын бүртгэл хөтлөх боломжтой.
Дэлгүүрийн дотоод тооцооны систем нь кассын болон хяналтын гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Кассын програм нь энгийн болон мэдрэгчтэй дэлгэцтэй ПОС машин дээр ажиллах бөгөөд борлуулалтын гүйлгээгээ барааны кодыг уншуулж хийх болон гар кодоор хийх,төлбөрийн хэмжээг бодож үйлчлүүлэгчтэй тооцоо хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилж,үйлчлүүлэгчид түргэн шуурхай үйлчлэх боломж олгоно. Дотоод сүлжээнд ажиллах боломжтой ба сүлжээгүй орчинд дангаараа ажиллах боломжтой.
Хяналтын хэсэг нь уг системийн удирдах хэрэгсэл бөгөөд бараа бүтээгдэхүүн, хөнгөлөлт бонусын карт,хэрэглэгч,зээлдэгч,харилцагчийн бүртгэл хийх, үнийн өөрчлөлт,хямдрал бөөний үнэ оруулах,үлдэгдлийн тоо хэмжээг харах,бараа бүтээгдэхүүн орлогот авах,бараа материалын тооллого тооцоо хийх,борлуулалтын тайлан,бэлэн мөнгөний тайлан,буцаалтын тайлан,шилжүүлгийн тайлан,барааны орлого,зарлагын тайлангуудыг харуулах ба ингэснээр өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сайжирна. Дотоод сүлжээнд ажиллах боломжтой ба сүлжээгүй орчинд дангаараа ажиллах боломжгүй.