image

Таны Үйл Ажиллагааг Хөнгөвчлөхийн Төлөө

"Электромон трейдинг" ХХК нь сүлжээний аюулгүй байдал, тусгай зориулалтийн тоног төхөөрөмж, компьютерийн техник хангамж, компьютерийн программ хангамж, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн худалдаа, компьютерийн POS систем, электрон кассын машины худалдаа, засвар үйлчилгээ, программ хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлд 15 жил тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулдаг, мэдээлэл, холбооны технологийн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж юм. Манай компани 1999 оноос эхлэн Япон улсын FUJITSU, Оросын холбооны улсын ОКА, МИКРО, Солонгос улсын Sam4S, BIXOLON, Хятад улсын GPrinter, Тайван улсын Cipherlab, Metrologic зэрэг дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны борлуулагч болж бараа бүтээгдэхүүнийг нь Монгол улсын стандартад нийцүүлэн, монгол хэл дээр програмчилж, зах зээлд нийлүүлж байна. Түүчлэн 2004 оноос БНСУ-ын Samsung үйлдвэрийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.
Тус компанийн зах зээлд борлуулж буй электрон тоног төхөөрөмжүүд нь Монгол улсын MNS 5005:2000 стандартад бүрэн нийцсэн бөгөөд Монгол улсын хэмжээнд бүх төрлийн дэлгүүр, бөөний худалдааны төв, нийтийн хоол, эмнэлэг, эм ханган нийлүүлэх, шашны үйлчилгээ зэрэг бүхий л байгууллагуудад өргөн ашиглагдаж байна.
"Электромон трейдинг"-ийн онцлог, давуу талууд:
• Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ.
• Программ хангамжийн иж бүрэн үйлчилгээ.
• Электрон кассын машины борлуулалт, засвар үйлчилгээ, худалдааны програм хангамжийн чиглэлээр өөрийн орны зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг.
• Компьютерийн сүлжээ түүний аюулгүй байдалыг хангах, технологийн шийдэл бүхий цогц үйлчилгээ.
• Тусгай зориулалтийн тоног төхөөрөмжийн худалдаа.
• Монгол улсын бүх хот, аймаг, сум, суурин газруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж чадсан. Улсын хэмжээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Мобиком корпораци, Юнител групп, Голомт, Хас банк гэх мэт төр, хувийн хэвшил, хувь хүмүүс зэрэг нийгмийн бүхий л давхаргыг хамарсан 18,000 гаруй харилцагчтай аж ахуйн нэгж юм.
Манай инженер техникийн ажилтнууд АНУ, ХБНГУ, ОХУ, Тайвань, БНСУ-д сургалтад хамрагдан, үйлдвэрлэлийн дадлага тогтмол хийдэг, тухайн чиглэлд 4-12 жил дагнан, мэргэшсэн арвин туршлагатай.
• Бид харилцагчиддаа байнга хэрэглэгдэх сэлбэг хэрэгсэл, хор, цаас зэрэг урсгал материалыг хамгийн сайн чанартай, хамгийн хямдаар, тасралтгүй нийлүүлж чаддаг.
• Бид хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг үргэлж тогтвортой байлгахыг эрмэлздэг.
• Кассын машины чиглэлээр Монгол улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулаад 15 жил болж буй мэргэшсэн салбарын тэргүүний хамт олон.
• Электрон кассын машин, POS системийг ашиглах байгууллагын онцлогт нь тохирсон монгол програмтай нь иж бүрэн нийлүүлдэг.
• Бүтээгдэхүүнээ шууд үйлдвэрлэгчээс нийлүүлдэг тул баталгаатай, чанартай.
• Дэлгүүрийн дотоод тооцоо, ресторан, эмийн сан, валют арилжаа, шашны үйлчилгээний зэрэг системүүд нь ямар нэг нэмэлт лицензийн төлбөргүй, хамгийн хямд, хэрэглэхэд хялбар, тул хамгийн өргөн хэрэглэгддэг.
• Бид бүхэн үргэлж дэлхий дээрх техник технологын шинэчлэлт өөрчлөлтийг өөрсдийн үйл ажиллагаандаа түргэн шуурхай нэвтрүүлэн хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэж ажиллахыг зорьдог.
• Програм хангамжийн чиглэлээр POS системд зориулсан ресторан, дэлгүүрийн дотоод бүртгэл тооцооны програмуудыг боловсруулж, ойролцоогоор 1300 гаруй байгуулгад амжилттай хэрэглэгдэж байна. Түүнчлэн харилцагч байгууллагын захиалгаар тухайн байгууллагын онцлогт тохирсон програм хангамжийг боловсруулдаг.
• Манай компани 2000 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан "Жижиг дунд үйлдвэрийн техник, технологи, бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн худалдаа"-нд амжилттай оролцсон бөгөөд 2003 оны "Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага"-аар шалгарсан юм. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай бараа бүтээгдэхүүний шилжилтийг хурдан, боловсронгуй болгох зорилгоор зураасан кодын хэрэглээг бий болгох, хэвшүүлэх чиглэлээр 2008 оноос амжилттай хамтран ажиллаж ирлээ. Мөн 2013 онд Нийгмийн даатгалын газарын шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарсан.
• Бид Монгол улсын стандартын шаардлага хангасан, монгол хэл дээр, монгол заавартай, чанартай бүтээгдэхүүнээ тухайн орчин нөхцөлд нь тохирсон хэлбэрээр нийлүүлж, баталгаат болон ашиглалтын бүх хугацааны засвар үйлчилгээг хариуцан ажилладаг нь харилцагчдад нэн таатай нөхцлийг бүрдүүлж байдаг.

2020

Шинэ программын хөгжүүлэлтийн ажил явагдаж байна.

2016

Нэмэгдсэн өртгийн албан татварыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд манай бүх програмууд Татварын ерөнхий газраас итгэмжлэгдсэн гэрчилгээтэй болно.

2015

Lorem ipsum dolor sit amet, quo ei simul congue exerci, ad nec admodum perfecto mnesarchum, vim ea mazim fierent detracto. Ea quis iuvaret expetendis his, te elit voluptua dignissim per, habeo iusto primis ea eam.

2012

Lorem ipsum dolor sit amet, quo ei simul congue exerci, ad nec admodum perfecto mnesarchum, vim ea mazim fierent detracto. Ea quis iuvaret expetendis his, te elit voluptua dignissim per, habeo iusto primis ea eam.

2011

Lorem ipsum dolor sit amet, quo ei simul congue exerci, ad nec admodum perfecto mnesarchum, vim ea mazim fierent detracto. Ea quis iuvaret expetendis his, te elit voluptua dignissim per, habeo iusto primis ea eam.

2003

Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага

1999

Үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголдоо анхны кассын машин импортлогч компани болж байсан.

Lorem ipsum dolor sit, amet consectetur adipisicing elit. Unde, consectetur cum quas animi quaerat placeat deleniti error labore architecto vero repudiandae neque suscipit iste repellat corporis. Dolorum similique possimus labore autem dignissimos quaerat facere cumque. Nostrum deserunt natus labore deleniti nihil consequuntur ipsum esse, atque ut dolorum facilis beatae explicabo tempore nam ab odio, laboriosam libero ducimus dolorem. Laboriosam obcaecati minima vero praesentium mollitia magnam provident, numquam fuga! Rerum eaque impedit quaerat unde corrupti at illo laudantium vitae? Eius, eveniet quia. Necessitatibus nemo dolorum earum dicta aut voluptatum expedita quos, vel perferendis illum natus maxime accusamus dolore! Nihil nobis ex inventore neque ipsum repellendus reiciendis? Laudantium voluptates alias, officiis iusto porro vero at sed deleniti quam modi dolor obcaecati omnis harum animi illum? Odio molestiae, commodi quam ducimus id architecto quod necessitatibus voluptate accusantium incidunt culpa non voluptatum aut, ab laborum facere suscipit expedita iure adipisci deleniti! Autem, dolor sequi id ad soluta maxime, consequuntur in distinctio dolore labore necessitatibus nam praesentium quae nobis! Molestias autem eaque dolorum maiores sed reprehenderit cumque dignissimos rem adipisci amet harum, incidunt numquam tempora minus! Fugit optio illum est quos, officia, eveniet magni beatae tempora adipisci enim earum atque dolorum voluptas tenetur non dolorem blanditiis. Corporis magni, error repellendus maxime non, quam laudantium necessitatibus rem dolor quos minima praesentium expedita unde sit mollitia quasi. Veniam, cum similique optio cupiditate voluptatum delectus tempora explicabo. In, esse aut enim, eligendi consequuntur, fugiat perferendis et sit modi molestiae odio dolorem. Sit, asperiores animi enim dolorum corrupti dolorem?